7 хоногийн дотор 6136 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувьд шилжлээ

7 хоногийн дотор 6136 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувьд шилжлээ

Даваа гариг бүрийн 17 цагт Ерөнхий сайдын өрөөнд улс орны хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсдог байсан “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулдаг болж байна.  

Бүтээн байгуулалт өрнөж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, сэтгүүлчид олон асуулт тавьж байгаа тул салбар хариуцсан хүмүүсийн бодит хариулт тайлбарыг тогтмол өгч байхаар ийнхүү нээлттэй болгож буйг  Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийнхээ  эхэнд  хэллээ.

Уулзалтанд   Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, С. Очирбат болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцлоо.

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойшхи долоо хоногийн хугацаанд 6136 иргэн өндөр хүүтэй зээлээс 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд  шилжиж зээлийн ачаалал нь нэг өрхөд 350 мянгаас 750 мянган төгрөгөөр хөнгөрч байгааг салбарын сайд мэдээллээ.

Арилжааны 2 банкнаас бусад банкинд журам хэрэгжиж, зээл олгож байна.  Дахин санхүүжилтэнд 577,1 тэрбум төгрөгийн хүсэлт илэрхийлснээс 171,3 тэрбум төгрөгийн зээлийг иргэдэд олгоод байна.

Шинээр зээл авахаар хүссэн 83,9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээс 6,2 тэрбум төгрөгийг 146 иргэнд олгожээ. Өнгөрсөн долоо хоног дотор 100 мянган иргэн арилжааны банкнуудаас ипотекийн зээлтэй холбоотой лавлагаа авсан гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ.

Энэ жилийн хувьд Чингис бондын санхүүжилтээр 200 тэрбум төгрөгийг шинээр босох орон сууцнуудын инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дэд бүтцийн ажилд зарцуулах юм.  Энэ онд 56 ажил хийгдэхээс одоогийн байдлаар 7 ажил эхэлсэн байгаа.  Эдгээр 56 ажлын 35 нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой болохыг сайд онцлов.

Засгийн газрын 118-р тогтоолоор хэрэгжих “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн инженерийн дэд бүтцийн хангамжинд 416 тэрбум төгрөгийн ажил хийгдэхээс 2013 онд  дээрхи 200 тэрбум төгрөгийн ажил эхэлж байгаа юм.

Санхүүжилтийг Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамнаас хийж байгаа бөгөөд энэ жил хийгдэх ажлууд 11 дүгээр 1 ны дотор дуусна гэлээ.

Энэ мэтчилэн улс орон даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын эзэн хариуцагч, ажлын явцын талаар олон нийтэд мэдээллээ ил тод байлгах үүднээс “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг даваа гараг бүрийн 15:00 цагт тогтмолжуулахаар боллоо.

 Үүнээс гадна бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудын явцыг www.dedbutets.mn, “Гудамж” төслийн явцыг www.gudamjtusul.mn сайтуудаар иргэд хянаж, санал шүүмжээ илгээх боломжтой юм.

Эх сурвалж:  Барилга Хот Байгуулалтын Яам

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button