Хувийн орон сууцны барилгыг дулаалах технологи

Хувийн орон сууцны барилгыг дулаалах технологи

Барилгын хаших хийцийн дулаалгыг аль болох гадна талаас хийх нь дулаан техникийн хувьд зөв болно. Хувийн орон сууцны барилгын хаших хийцийг тоосго, хийт, хөөсөн ба хөнгөн гулдмай, модон материалаар хийдэг учир дулаалгыг энэ байдлаар хийх нь илүү тохиромжтой болно. Нэмэлт дулаалгыг ханын дотор ба гадна талаас хийж болох боловч ихэнхи тохиолдолд гадна талд нь хийдэг. Дотор талаас дулаалсан тохиолдолд уг барилгын дулаан хадгалах чадвар буурна. Энэ тохиолдолд материал харьцангуй бага зарцуулах сайн талтай боловч ашиглагдаж байгаа барилгын хувьд халаалтын дотоод систем саад болох зэрэг бэрхшээл учирдаг. Тоосгон ба гулдмай өрөгтэй хананд хөөсөнцөр хавтанг суурилуулахдаа хооронд нь зуурмагаар гагнаж нэг цул бүтээц болгох ба тоосго болон гулдмайг зөв байрлуулах технологи нь ам даруулгын дүрмээр хийгдэх шаардлагатай. Ханын гулдмайг тууш хананд ам даруулж, өнцөг булан бүхий ханын зангилаа хэсэгт зөрүүлэг гаргаж өрнө. Ингэхдээ гулдмайн хэвтээ хананд төмөр тор байрлуулах бөгөөд энэ нь дулаалгын материалыг бэхлэх, өргийн даацын чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Торны диаметр 8мм-ээс ихгүй байх ба өргийн өндрийн дагуу торыг ямар зайнд байрлуулахыг бат бэхийн тооцоогоор тогтооно. Практикт энэ зай ойролцоогоор 30…120 см байх ба гулдмайн өрөгтэй үед 90см (3 үе гулдмайн өрлөг тутамд), тоосгон өрөгтэй үед 120 см байна. Торыг өргийн дотор тал руу 2..3 см илүү, гадна дулаалгатай тал руу 15 см хүртэл илүү цухуйлгаж дулаалга болон гадна өнгөлгөөний (12см зузаан) тоосгон өрөг рүү оруулж хооронд нь холбож нэгэн цул элемент болгоно. Өргийн торны хөндлөн алхам нь 200мм байна. Барилгын дулаан техникийн тооцоогоор үидсэн гадна хананд хэрэглэх хөесенцөр хавтан ба эрдэс хөвөн хавтанг гадагш илүү гарсан торны анкерт (бэхэлгээнд) шигтгэн байрлуулж түүний гадна талаас 12 см зузаан өнгөлгөөний тоосгон өрлөг хийж бэхэлнэ. Илүү гарсан анкер (бэхэлгээ) нь гадна тоосгон ханыг дотор гулдмай (тоосгон) ханагай дунд нь байгаа дулаалгын хавтангийи хамт холбож нэгэн төрлийн болгож өгдөг. Хөөсөнцөр хавтан эсвэл эрдэс хөвөн хавтанг гадна тоосгон өнгөлгөөний өрөгтэй хананд угсрахдаа эхлээд үндсэн гулдмай болон тоосгон өргийг торны хамт хийсний дараа дулаалгын материалыг бэхлэн гадна өнгөлгөөний тоосгыг өрнө. Энэ тохиолдолд мөн ам зөрүүлэх дүрмээр (8=5 см) 2 үе хийнэ. Өрлөгийн ажил бүрэн дууссаны дараа ханын дотор хэсэгт 2 үе шавардлага хийх хэрэгтэй. Хувийн орон сууцны барилгын дулаалганд эрдзс хөвөнг өрлөгийн гадна талд шавардлага хийж хзрэглэх технологи сүүлийн үед нилээд түгээмэл дэлгэрч энэ технологийг барилгын зураг төсөлд тусгах хандлага түлхүү болж байна. Гадаадын өндөр хөгжилтзй орнуудын (Герман, Швед гэх мэт) дээрхи туршлагыг манай орны зураг төслийн байгууллагууд хэрэглэж эхлээд байна [5]. Энэ аргаар, барилгын гадна ханыг эрдэс хевөнгөөр дулаалахдаа технологийн горимыг чанд мөрдөх шаардлагатай байдаг. Үүний тулд ханын үндсэн өрлөг хийсний дараа эрдэс хөвөнг байрлуулан синтетик (нийлэг) торон арматураар бэхлэнэ. Эрдэс хевөнг бэхлэх торон арматурыг ханын өрлөг хийх явцад тоосгоны гадна захаас 3-5см илүү гаргаж өгнө. Дулаалгыг сайтар бэхэлсний дараа гадуур нь суурь болон өнгөлгөөний шавардлагыг 2 үе хийнэ. Эрдэс хөвөн, хөөсөнцөр хавтангийн зузааныг өргийн материалын төрлеөс хамааруулан тооцоогоор сонгоно. Барилгын битүүмжлэл Манайд ашиглагдаж буй хувийн барилгуудын дулааны алдагдлын 1/5 нь хийц хэсгүүдийн хоорондын зай завсраар алдагдаж байна. Судалгаанд хамрагдсан сууцнуудын агаарын дундаж битүүмжлэл олон улсын нэгжээр 24 байна. . Тэгвэл энэ үзүүлэлт европын орнуудын дунджаар 10, Канадад 5 байдаг байна. Үүнээс үзэхэд Монголд ашиглагдаж байгаа сууцнууд хүйтэн уур амьсгалтай бусад орнуудтай харьцуулахад битүүмжлзл муутай байна. Зай завсраар 1 цагт нэвтрэх агаарын хэмжээ битүүмжлэл сайтай сууцанд 6% байхад, зарим сууцанд 38% хүрч байна. Битүүмжлэлийг сайжруулахад зөвхөн чигжээс хийх тул өндөр үнэтэй материал бус гагцхүү нарийн чамбай ажиллагаа шаардана.

Эх сурвалж www.master.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button