ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ

Барилга, хот байгуулалтын сайдын 2013

оны ... дүгээр сарын .....өдрийн ...дугаар

тушаалын хоёрдугаар хавсралт

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР,

ТОДОРХОЙЛОЛТ

 

1. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх этгээдэд олгох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/-ний загварыг тодорхойлов.

 

2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.7-д заасныг тусгасан байна. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно”.

 

3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь 3 шатлал бүхий нууцлалтай, үнэт цаас байна.

 

4. Гэрчилгээний загварыг тодорхойлолтод хавсаргав.

 

ГЭРЧИЛГЭЭНИЙ НҮҮРЭН ТАЛ, АГУУЛГА

 

5.    Гэрчилгээний өргөн нь 22 см, урт нь 30 см 5 мм байна.

 

6. Гэрчилгээний дэвсгэр C-038%, M-013%, Y-0%, К-011% кодын цэнхэр өнгөтэй байх ба 11 мм-ийн өргөнтэй C-046%, М-0%, Y-031%, К-034% кодын цайвар ногоон өнгийн сүлжмэл хээн хүрээтэй байна.

 

7. Гэрчилгээний дээд төв хэсэгт 22.5х45 мм хэмжээтэй соёмбыг байрлуулна. Соёмбо нь MNS6262:2011 стандартад заасан шаардлагыг хангасан байна.

 

8. Соёмбын хажуу талд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар байна.

 

9. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарыг 7-н оронтой /00-000/00/ тоогоор тэмдэглэж, ангилал, кодыг оруулах ба 00- аймаг, дүүргийн код, 000- тухайн жилд олгогдож буй тусгай зөвшөөрлийн дугаар, 00- тусгай зөвшөөрөл олгогдсон оныг илэрхийлнэ.

 

10. Соёмбын доод талд тусгай зөвшөөрөл олгосон Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг C-095%, М-063%,                 Y-0%, К-039% кодын хөх өнгөөр, том үсгээр (Arial bold, үсгийн хэмжээ 24) бичсэн байна.

 

11. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийн доод талд, C-095%, М-063%, Y-0%, К-039% кодын хөх өнгөөр том үсгээр (Arial bold, үсгийн хэмжээ 96) “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” гэсэн гарчиг байх ба түүний доод талд тусгай зөвшөөрлийн дугаарыг бичнэ.

 

12. Аж ахуйн үйл ажиллагааны төрлийг товчлол үсгээр илэрхийлж “БУ”- Барилга угсралт, “ЗТ”- Зураг төсөл, “ӨБ”-Өргөх байгууламж гэсэн утгаар ойлгож тусгай зөвшөөрлийн дугаарын эхэнд бичнэ.

 

13. Гэрчилгээ нь ““Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийг үндэслэн .............. аймаг /нийслэл/-ийн .............. сум /дүүрэг/-ийн .................................. -д .............................. ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг ... оны ... дугаар сарын ........-ны өдрөөс ...... жилийн хугацаатай олгов. Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй” гэсэн өгүүлбэр бүхий бичвэртэй байна.

 

            14. Гэрчилгээний доод талд гэрчилгээ олгосон Барилга, хот байгуулалтын сайдын нэр, олгосон огноо, олгосон газрыг бичсэн байна.

 

                                                ГЭРЧИЛГЭЭНИЙ АР ТАЛ, АГУУЛГА

 

            15. Гэрчилгээний дээд хэсэгт “СУНГАЛТ” гэсэн үгийг, түүний доор ”..... оны .... дугаар сарын ....-ны өдөр хүртэл сунгав “ гэсэн бичвэрийг, олгосон “Барилга, хот байгуулалтын сайд”-ын нэрийг том үсгээр, “ажил, үйлчилгээний төрөл” гэснийг жижиг үсгээр тус тус оруулж бичсэн байна.

 

16. Хүснэгтийн доод хэсэгт “Нэмэлт өөрчлөлт” гэсэн бичвэр,  баталгаажуулсан Барилга, хот байгуулалтын сайдын нэр, нэмэлт өөрчлөлтийг оруулсан “огноо”-г оруулна.

 

17. Гэрчилгээнд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг”, “Компанийн захирал”, “Утас”, “Факс”, “Е-mail” зэргийг тусгаж өгнө.

 

                                    ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТ

 

18. Гэрчилгээ нь хавсралттай байх бөгөөд хавсралт нь гэрчилгээний салшгүй хэсэг байна.

 

19. Гэрчилгээний хавсралтын баруун дээд хэсэгт “Гэрчилгээний хамт хүчинтэй” гэсэн бичиглэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэсэн тухай тэмдэглэл, гэрээ дүгнэсэн албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгийг дарах зориулалттай хүснэгт байх ба гэрээ дүгнэсэн огноо, тэмдэглэгээ хийсэн албан тушаалтны нэр, баталгаажуулсан “тэмдэг”-ийг дарсан байна.

 

 

--- оОо ---

 

 

 

 

 

 

 

   ...... дугаар гэрчилгээний хавсралт

                                                                                                 Гэрчилгээний хамт хүчинтэй.               

 

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН

ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТ

 

 

Тэмдэглэл

Албан тушаалтны гарын үсэг, тэмдэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

---оОо---

Эх сурвалж Барилга хот байгуулалтын яам

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button