Notice: Undefined index: d in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 6
Зураг Гишүүд Зөвлөгөө Гүйцэтгэл Захидал үлдээх
Бригадын оруулсан зурагт манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Notice: Undefined variable: gall in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 103

Warning: mysql_num_rows() expects parameter 1 to be resource, null given in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 103
Энэ бригад зураг оруулаагүй байна.
Энэ бригад гишүүдийн мэдээлэл оруулаагүй байна.
Хадаас, хадаас хадах аргачлалБуцах
Хадаас, хадаас хадах аргачлал

Хадаасны уртыг тохируулахдаа хадах зүйлийн зузаанаас 3 дахин урт байхаар сонгоно. Урт нэмэгдэх тутам хадаасны голч нь нэмэгдэх ба худалдаж авахдаа түүний хэлбэр нэрийг ч мэдэж байх хэрэгтэй. Иймээс уншигч та бүхэнд энэ талаар товчхон танилцуулъя. Эрээстэй хадаас эрэгдэж хадах нь ердийн хадаасаар хадсанаас илүү бат бэх болохоос гадна хэзээ ч буцаан сугалж чангалах боломжтой. Ялангуяа хатуу модыг хадахад эрээстэй хадаас хамгийн тохиромжтой.

Эрэгдэхийн өмнө нарс, гацуур зэрэг зөөлөвтөр модонд эрэг суулгах нүхийг хадаасны урт, бүдүүнд нийцүүлэн шөвөг буюу өрмөөр гаргана. Тааруулж зөв нүхэлсэн бол эхлэн гараар амсуулж суулгаад дараа нь өрөөсөн гарын хүчээр халивдан эцэст нь 2 гараар эрэгдэн оруулах баримжаатай байна. Хадаасны эрээсэнд саван, вазелин зэргийг түрхвэл эрэгдэхэд хялбар болно. Далд, хагас далд тавтай хадаасаар эрэгдэхийн өмнө тав нь таарч суух нүхний 1 ирмэгт гаргана.
Орчин үе модон эд ангийг холбоход шургийг өргөн хэрэглэж байна. Учир нь хадаасыг хэчнээн бөх хадлаа ч мод хатсаны дараа ихэвчлэн холхидог төдийгүй модны гадаргууг гэмтээхгүй сугалж авахад төвөгтэй байдаг (хадаасны шилбэд хэрчлээс гаргах учир, түүний модонд барих чанарыг сайжруулдгийг дашрамд дуулгая).
Барилгын том хэмжээтэй шургийг шат дамжуурга бэхлэхэд хэрэглэнэ (барилгын шургийг эм эргийн түлхүүрээр эрэгдэж суулгах буюу сугална). Модонд дав шигдэх тул тийм хадаасыг хаалга, цонхыг хадахад ихэвчлэн хэрэглэнэ.
Мужааны хадаас ялимгүй дугуйрсан жижиг хэмжээний толгойтой байна. Ийм хадаасыг мебель хийх, шал тавих мэтийн бусад нарийн мужааны ажилд хэрэглэдэг. Мужааны хадаасны толгой модонд гүн шигдэх учир, эдлэхүүнийг харуулдахад хутганд нь өртөхгүй сайн талтай байдаг. Нарийн мужааны хадаас нь хавтгай толгойтой (бүдүүн хадаасны толгойг алх хальтрахгүй болгох зорилгоор иржийлгэсэн) хадаасыг янз бүрийн зэрэг дугаартай зүсмэл хадахад хэрэглэнэ.
Туурган цаасны хадаасыг мебелийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Туурган цаасны товруутай хадаасыг мебелийн чимэглэл засалд хэрэглэх ба хэд хэдэн өнгөтэй байдаг. Цоожны хадаас нь дугуй толгойтой урт ихэвчлэн 20мм-ээс хэтрэхгүй байдаг. Эдгээр хадаасыг шүүгээ, бичгийн ширээ зэрэг бусад мебельд цоож тавихад хэрэглэнэ.
Сэнжин хадаас гэдэг нь хоёр үзүүрийг шовхолж улмаар дундуур нь нугалсан байдаг. Хадаасны хэмжээ ердийнхтөй адил боловч ялгаатай зүйл нь доод талын тоо хадаасны нугалсан хэсгийг оролцуулан нийт уртаар илэрхийлнэ (18х18). Сэнжин хадаасыг модон эд ангид төмөр утас, пүрш, шилбэ мэтийн бусад зүйлийг бэхлэхэд тохиромжтой байдаг.
Цоолтуур хадаас нь тусгай зориулалтын хадаасанд хамаарах боловч тоосгон хананд ч юм хадаж болно. Тийм хадаасыг дугуйрсан хавтгай толгойтой бэлтгэнэ. Гутлын хадаасыг гутал засвар болон жижиг эзлэхүүнийг хадахад хэрэглэж болно. Гутлын хавтгай хадаас түүний уртаар хэмжигдэнэ. Шилний хадаасыг цонх, хаалга шиллэхэд хэрэглэх бөгөөд гурвалжин хэлбэртэй байна. Сайтар хадагдсан шилний тав хусуураар илэхэд ч тээглэхгүй байдаг.
Харин хадаасыг дэндүү захдуулж хадвал хагарч мэднэ. Иймээс хадаасны бүдүүнээс 15-20 дахин их зайг модны хөндлөн тайралтын захаас 2 дахин зайг хадаасыг зүүн гартаа барьж зөөлөн цохилтоор эхлэх бөгөөд алхны буулт нь хадаасны таван дунд голлосон байх ёстой. Хазгай цохилтоос хадаасны тав хэлтийж, хадаас мурийн гологдол хадалт болно. Харин 22х30 гэсэн хэмжээтэй шаардлагын хадаасыг шавардлагын ажил, түүнчлэн ханын бүрээсний төмөр туас ба даавуу татаж тогтооход хэрэглэнэ.
Тээглүүр хадаас, хадаасны шилбэнд эгц босоо байрласан дөрвөн талт хавтгай толгойтой тул түүнийг толь, ханын хөрөг, тавиур мэтийн ямарваа хүнд зүйл өлгөхөд өргөн ашиглахад зохимжтой. Үртэсний шахмал хавтанд эрэг эрэгдэх тийм ч амаргүй. Харин эхлэн өрөмдөж нүх гаргаад цавуу хийж, тохирсон хэмжээтэй пластик гуурс хийж эрэгдвэл хялбархан байна. Гар хуруугаа алхаар цохихгүйн тулд маш энгийн хийцтэй хадаас баригч хийж болно. Үүний тулд ойролцоогоор 100-150мм урт металл (мод ч болно) ялтсанд ац хийж өгөхөд л болох юм.
Мөн хуруугаа няц цохихгүйн зөв чиглүүлэх зорилгоор хуучин бахийг ч ашиглаж болно. Жижиг хадаас хадах үед гар хүрэхгүй газар буюу тодорхой өнцгөөр ташуулж шаах, ялангуяа хадаасаа тогтоох, алхаар анх цохиход бүр ч төвөгтэй байдаг бол та нарийн үзүүртэй хавчуур буюу хямсаа үсний самыг ч хэрэглэж болно.
Цахилгааны хар буюу шархны лент 2-3 давхарлаж наагаад түүнд хадаасаа шигтгээд хадвал эгц болно. Мөн баримлын шавар болон наалдамхай бүхий л зүйл дээр шигдүүлж хадаж болно.
Хадаас шаах орчмыг алх, цоолтуураар цохиж яльгүй хонхойлговол мод нягтарч хагарахгүй болдог. Эрэгтэй хадаас сул эргээд байвал нүхэнд нь шүдний чигчлүүр эсвэл чүдэнзний мод хийгээд эргүүлбэл бат бэх болно.
Яр ихтэй банзыг хадах, харуулдахынхаа өмнө яран дээр нь алхаар цохиж зөөлрүүлбэл сөрөхгүй. Халивны үзүүрт 3см орчим урт нарийхан хаймар хоолой углаад түүнд эргээ шургуулбал ямар ч байрлалд нэг гараараа ажиллах боломжтой.
Амархан ан цав гарах модонд хадах хадаасны үзүүрийг хазуур бахиар тас хавчих буюу алхаар цохиж түүний үзүүрийг мөлийлгөх юм бол тийм хадаас модыг хагалахгүй. Хатуу модонд шураг эрэгдэхэд тийм ч амаргүй. Шурагдах газарт шөвгөөр нүх гаргаж, нунтаг саван ялимгүй үйрүүлэхэд ажиллагаа хялбар болно. Өөр нэг арга гэвэл модонд өрөмний голчоос 1.5-2мм бага нүх өрөмдөж түүнд шургийг эрэгдэнэ.
Мод, фанерь, үртсэн хавтанд эрэгдэж оруулсан эргэн хадаас нь зарим үед буцаж сугарч гарах явдал тохиолддог. Үүнийг аргалахын тулд хатуу төмөр утас буюу хадаасыг П хэлбэртэй болгон махийлгаад эрэгний ховилд тааруулан цохиж оруулна.
Шавартай хананд хадаас хадах хэрэг гарсан үед хадаасныхаа үзүүрийг лааны хайлсан тос эсвэл халуун усанд дүрчхээд хананд хадвал шигдэх нь хялбар байхын хамт шавардлага ховхорч унадаггүй юм. Вааран хавтангаар (плита) өнгөлсөн хананд хадаас хадахад тийм ч амаргүй. Иймээс эхлээд хавтангийн гадаргууг үзүүртэй төмрөөр болгоомжтой цохиж (үрж болно) хонхойлгоод дараа нь цахилгаан эсвэл гар өрмөөр цоолно. Тэгэхдээ нүхний голч нь хадаасныхаас ялимгүй их байхаар өрмөө сонгоно.
Шинэ байранд оронгуут хананд элдэв зүйл өлгөх болдог. Бетон хананд хадаас ордоггүй учир нягтрал сайтай хөөсөнцөр, эсвэл үйсэн бөглөө цавуу ашиглаж авсаархан өлгүүр хийж хөнгөн зүйл өлгөж болно. Шавардлага хананд шаах хадаасыг эхлээд хайлсан лааны тос буюу халуун усанд дүрээд шаавал шаварт ан цав үүсэхгүй.
Хэрэв хэд хэдэн хадаас хадах шаардлагатай үед материалаа цуулахгүй зорилгоор хадаасыг шулуун шугамын дагуу хадахгүй, харин шатрын хөлгийн байрлалаар хоёр, гурван эгнээгээр хадаарай.
Залгаж буй дүнзэнцрийн хөшүүн байдлыг хангах зорилгоор нэгийг баруун тийш, нөгөөг зүүн тийш хандуулж өөр хооронд нь өнцөг үүсгэж хадна. Ямарваа зүйлд тулж суугаагүй материалд хадаас хадахад тийм хялбар бус байдаг. Тэрээр хотолзох хадах зүйл хотолзсоноос хадаас хялбар бус шигдэх эд ангийг холбосон хоёр талын үзүүр хэсгээр хугарч гэмтэх тал гардаг. Иймээс хадаас хадахын тулд хөдөлгөөнгүй тулгуурыг хадаас хадах цэгийн доороос тавьж өгнө. Тийм тулгуур болгож алх буюу сүхийг ашиглавал тохиромжтой байдаг.
Хадаасыг эхлээд зөөлөн тогшиж, алхны толгойд шинээс аль болох ойр барьж угтуулж түлхэх журмаар хадна. Хэрэв хадаас тахийвал түүнийг хажуу талаас нь зөөлөн тогшиж тэгшилнэ. Хадаас эгц босоо чиглэлээр шигтгэгдсэн гэж үзвэл, алхны ишний төгсгөлөөс атгаж байгаад огцом хүчтэй цохилтоор тогшиж хадна. Хадсан хадаасны толгой иодноос цухуйлгавал хадаасыг нугалахад хуучин гурвалжин хуурайг ашиглавал эвтэй байдаг.

Оруулсан: 2013/10/26 20:22 Зассан: 2013/10/26 20:22
Захиалагч талын сэтгэл ханамж болон баталгаат гэрээг шалгасны үндсэн дээр гүйцэтгэсэн ажлуудыг менежер оруулдаг болно.
Баталгаажсан гүйцэтгэлийн нийт дүн: 0 ₮

Бригадын даргад захиа үлдээх
Таны нэр

Таны утасны дугаар

Захидалын тайлбар




Notice: Undefined index: d in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 423

Notice: Undefined variable: type in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 425
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button