Өчигдөр /2014.06.10/ Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Батцэрэг, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдсан нийслэлийн есөн дүүргийн 64 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 550 оюутан-цэрэг “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгөөд, “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдахын өмнө өнөөдөр Эрүүл мэндийн үзлэгт орж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг сонгохоор тус намын бүлэг өнөөдөр Удирдах зөвлөлөө хуралдуулсан билээ. Тэгвэл тус бүлэг хуралдаж шийдвэрээ гаргажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн дэд даргаар сонгогдлоо.
10.00 цагт "Цагдан хорих ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг ЗГ-ын 11 дүгээр байрны 705 тоотод болно. 14.00 цагт "Голомт" Цөмийн эсрэг хөдөлгөөн, "Гал үндэстэн" зэрэг ТББ-уудаас Ураны эсрэг хамтдаа багт тайван жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулна.
НҮБ-ын зэвсгийн шинжээч, доктор, Д.Эрдэнэцогт Нобелийн Энхтайваны төлөөх шагнал хүртжээ. Тэрээр НҮБ-ын Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр ажилладаг бөгөөд даян дэлхийд энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү шагнасан байна.
Д.Эрдэнэцогт нь 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. ОХУ-д ...
Булган аймагт “Бүх нийтээр мод бут тарих” өдрийг өрнүүлжээ. Энэ өдрийн хүрээнд 187 аж ахуйн нэгж байгууллага, 5114 иргэн 64900 ширхэг мод бутыг тарьж, 286493 метр квадрат талбайг зүлэгжүүлжээ. Ингэснээр нийт 100541.3 мянган төгрөгийг ногоон байгууламжид зарцуулан байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар чуулганы хуралдааны үеэр цалингаа чамласан бол зарим нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ гүйцэд эдэлж чадахгүй байна хэмээн гомдолложээ. Учир нь Төрийн ордны гаднах автомашины зогсоол хүрэлцэхгүй байгаагаас УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх цагаасаа хумсалж зогсоол хайн “жижгэрч” байгаагаа УИХ-ын даргын зөвлөлд уламжилсан байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхтэй ярилцлаа.
Монгол улсын Уул уурхайн сайдын 2014 оны тавдугаар сарын 01-ны өдрийн 88 дугаар тушаалаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээр ахлуулсан “Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх” сургалтын зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас эхтэй Буянт, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-20 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, ....
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд ам.долларын ханшийн өсөлтийг урьдчилан мэдэж байсан байж болзошгүй тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал...