Шинэ нисэх буудлын барилгын ажил захирамжаас болж удаж байна гэлээ

Шинэ нисэх буудлын барилгын ажил захирамжаас болж удаж байна гэлээ

Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх буудлын ажил өнгөрсөн жилээс эхэлсэн билээ. Буудлын барилгын ажлыг 43 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Нийт 1290 хоногоос 900 хоног үлдсэн гэнэ. Хөшигтийн хөндийн 1200 га газарт 30 гаруй барилга байгууламж, бие даасан дэд бүтэцтэй нисэх буудал баригдах юм.

Өнөөдрийн байдлаар 22 компаниас бүрдсэн 1000 орчим ажилчид онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар барилын ажлын явц 11 хувьтай байгаа бөгөөд энэ жил 35-40 хувийг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 38 см зузаантай 45 метрийн өргөнтэй 3.6 км урт нисэх буух зурвас болон таван барилын бетон цутгалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Гэвч бетон цутгалтын ажилд шаардлагатай угаасан элс Төв аймгийн нутагт байхгүй тулд Дархан-Уул аймгийн “Молор-Эрдэнэ” компаниас тээвэрлэн авчирч байгаа аж. Учир нь нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу элс хайрга, дайрга олборлохыг хориглосон тул нийслэлээс татаж чадахгүй байгаа юм. Иймд хотоос угаасан элс олборлох талаар нийслэлийн Удирдлагуудад өнөөдөр танилцуулсан юм. Угаасан элс олборлодог “Орд талст”, “Баянсүмбэр борд”, “Цацгын гол” компанийн элс бетон зуурмаг хийх шаардлагыг хангаж байгаа гэнэ.  Дээрх гурван газарт элс олборлох зөвшөөрлийг өгөх юм бол бусад компаниуд барьцах тул нийтэд нь нэг шийдвэр гаргахаар болов.

Нийслэлийн удирдлагууд томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Засаг даргын захирамжийг цуцалж болох юм гэсэн санал гаргасан юм. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж байж шийдвэрлэхээр болов.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button