БУРИАДУУД улсаа ХОЙД МОНГОЛ-ын БНУ гэж нэрлэх тэмцэл өрнүүлж байна.

БУРИАДУУД улсаа ХОЙД МОНГОЛ-ын БНУ гэж нэрлэх тэмцэл өрнүүлж байна.

Буриадын “ЭРХЭ” хөдөлгөөн нь Буриад-монголчуудын эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж ирсэн билээ. Тус хөдөлгөөний нэг удирдагч В.Хамутаев АНУ-д улс төрийн цагаачлалаар очиж, одоо Филадельф-д сууж буй. Хөдөлгөөний идэвхтэн А.Гармажапова нь Путины үндэсний сэдэвтэй болон улс төрийн аллага зэрэгийг зоригтойгоор илчилж байжээ. 
ОХУ нь Укрианы газар нутагийг булаасаныг эсэргүүцэж буриад залуус Москва хотод цуглаан зохион байгуулсан. Арбатад буриадууд Укрианыг өмгөөлөн жагссан байна. 

2014 онд саяхан Эрхэ хөдөлгөөн Буриадын БНУ-ыг Хойд Монголын БНУ гэж нэрлэх санал дэвшүүлжээ. 2000-аад оны дундуур тэд БНУ-аа Буриад-Монголын БНУ гэж нэрлэх санал дэвшүүлж , үүнийхээ төлөө салан тусгаарлагчид гэгдэж байлаа. Одоо тэд буриад гэдэг үгийг оросуудын өгсөн алдаатай нэршил, бид “Монголчууд” гэж мэдэгдэж байна. Оросуудыг ирэх үед хойд монголчуудын дунд буриад гэх ямар ч нэршил байгаагүй (МНТ-д нэгэн овог байсан), орос козакууд өөрсдийг нь дагасаныг брат, дагаагүйг нь мунгал гэж байсанаа енисэйн хиргисийн бурут овог аймагийнханы нэртэй хольж хутган бурят болгосон аж. Ингэж ард түмэний нэрийг өөрчлөх нь Оросуудын дунд энгийн үзэгдэл болсон. Нохчо-г Чечия, Галга-г Ингуш, Алан-ийг Осетия гэж өөрчилж байжээ. Хойд Осетийн БНУ гэж байдаг тул Хойд Монгол БНУ гэж байж болно гэж Эрхэ хөдөлгөөнийхөн үзэж байна. Саха БНУ гэж якутууд үндсэн нэрээ сэргээсэн бол буриад-монголчууд Хойд Монгол БНУ гэдэг нэршилээ сэргээх нь зөв гэж үзсэн байна. ОХУ-ын хуулинд “Хэлмэгдсэн ард түмэнүүд газар усны түүхэн нэршилүүдээ сэргээн хэрэглэх эрхтэй” гэж заасан байдаг. Тиймээс Оросуудын тулгасан нэршилийг уугуул нэрээрээ солих нь хууль ёсных хэмээн тэд үзэж байна. Эрхэ хөдөлгөөн улмаар “Сүлөө Ара Монгол” хэмээх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button