ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, үдээс хойш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 

2014 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 12-17   градус, говь талын нутгаар 30-35 градус, баруун зүгийн   нутгаар 16-21 градус, бусад   нутгаар 20-25 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.

2014 оны 6 дугаар сарын 02-ноос 2014 оны 6 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд говь талын нутгаар, 3,4-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

 

эх сурвалж olloo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button