Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа!

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа!

2014 он 6-р сар 19 өдөр            №14/06-01            Улаанбаатар хот

Авлигын гэмт хэргийг шийдвэрлүүлэх тухай


1.    Монгол улсын дархан хилийг хууль бусаар нэвтэрч, хуулиар улсын орлого болгох ёстой МИ-8 онгоцыг буцаан төрд шахаж, төрийг хохироосон нь гэмт хэрэг биш гэж үү?


2.    Төрийн өмчийн МИАТ компанийн “Peace Bridge” зочид буудлыг Рейдерийн гэмт хэргийн аргаар нэг ч мөнгө төлөлгүй хувьдаа шилжүүлж, төрийг олон арван тэрбумаар хохироосон нь гэмт хэрэг биш гэж үү?


3.    Багануур хотын хэрэглэгчдийн дулааны төлбөрийн олон тэрбум төгрөгийн төрд очих ёстой төлбөрийг МААТ хэмээх гадаадын компанийн хуурамч гэрчилгээ, тамга тэмдэг ашиглан хувьдаа завшиж, төрийг олон тэрбумаар хохироосон нь гэмт хэрэг биш гэж үү?


4.    Зуун айл дах хотын түргэн тусламжийн төвийг төрийг хохироох аргаар хувьдаа шилжүүлсэн нь гэмт хэрэг биш гэж үү?


5.    Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хөрөнгөөр бий болсон өмч болох Лхам худалдааны төвийг Рейдерийн гэмт хэргийн аргаар хувьдаа шилжүүлж, ХЗХоршоодын хохирогчдыг хохироосон нь гэмт хэрэг биш гэж үү?


6.    Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл, хууль бус гэрээ хэлэлцээрүүдээр Зоос, Анод банкуудын чадавхийг доройтуулж, дампуурч, татан буугдахад тус, тус нөлөөлсөн нь гэмт хэрэг биш гэж үү?


7.    Сэжигтэн, яллагдагчаар татагдсан Новожилов, Армин нар прокурорын болон төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор оргон зайлахдаа 4 тэрбум 280 сая төгрөгийн бэлэг өгсөн нь гэмт хэрэг биш гэж үү?


8.    Оюуны ундраа компанийнхан Онцгой байдлын яамыг эзэгнэж байхдаа авлигын хэргээр шийтгэгдэж, 14 хүний алтан амиар Монгол улсыг хохироосон хариуцлагагүй явдлыг жигших биш, харин ч үнэлэн Монгол улсын Ерөнхий сайд өөрийн зөвлөх, Ардчилсан намын даргын зөвлөхөөр олон түмний дундаас онцгойлон шалгаруулж, ажиллуулаад 3 жилийн нүүрийг үзэж байна. Хариуцсан салбар нь ч, зөвлүүлсэн Засгийн газар нь ч ямар байдалд орсныг өнөөдрийн урьд хожид байгаагүй, улс орныг нөмөрсөн санхүүгийн хямрал, гай зовлон гэмт хэрэг биш гэж үү?


9.    “Оюуны Ундраа” компани дээрх асуудлуудаар төр, иргэдийг хохироосон, сэтгүүлчдийг дарамтласан, зодсон тухай 1993 оноос өнөөдрийг хүртэл 21 жилийн турш Монголын мэдээллийн хэрэгсэлүүдээр тасралтгүй мэдээлэгдсээр ирсэн ч энэ бүгдийг гүйцэд шалгахгүй, хуулийн байгууллага өөрөө авлигад идэгдсэн байдал нь гэмт хэрэг биш гэж үү?


“Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай, үүнийг үеийн үед, ургийн урагт хэн ч бүү өөрчил, Хөх дэвтэрт тэмдэглэ” хэмээн зарлигласан Их Эзэн Чингис Хааны үр хойчдоо зарлиглан гэрээслэснийг эрхэм та болгоон тунгааж, эрх биш нэгийг шийднэ хэмээн найдаж байна.

Хүндэтгэсэн, 

ЧИНГИС ХААНЫ МЕНЕЖМЕНТИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН                              Д.ЭНХТАЙВАН

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа!

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button