Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшуулна

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшуулна

Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоолууд гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.

УИХ-ын 2008, 2010 оны тогтоолуудын дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч эцэслэн шийдвэрлэгдэлгүй зогсонги байдалд ороод байсан юм. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг 2010 оны 12 дугаар сард зарлаж 15 компани санал ирүүлснээс 6 компанийг хураангуй жагсаалтад шалгаруулсан. Дээрх 6 оролцогчтой хэлэлцээ явуулснаар Шиньхуа, Пибоди, ОХУ-ын төмөр зам тэргүүтэй Орос Монголын хамтарсан консорциумыг сонгох саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан боловч зөвлөлөөс уг асуудлыг дэмжилгүй буцаасан билээ. Улмаар УИХ-аас Засгийн газарт даалгасан хөрөнгө оруулагч сонгох, гэрээ байгуулах ажиллагаанд хүлээгдэл үүсэн өдийг хүрсэн юм.

Иймд энэ оны 5 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аас “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолд Тавантолгойн ордын асуудлаар хэд хэдэн заалт тусгаж баталсан юм. Энэ дагуу шаардлагатай судалгаа хийсний үндсэн дээр өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах замаар үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргалаа. Уралдаант шалгаруулалтыг 11 дүгээр сарын 1-ний дотор явуулан дүгнэж, шалгарсан хуулийн этгээдтэй 12 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахлуулахаар боллоо. Ингэснээр ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах, нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулан экспортлох, түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button