"Орон сууц, хаус дизайн"-ны үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

"Орон сууц, хаус дизайн"-ны үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ
 Иргэн та хувийн хаустай болох гээд зураг төслөө гаргаж чадахгүй будилж байна уу? Нийслэл хотод шинэ орон сууцтай болох гэж цаг заваа гарздаж, сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байна уу? Шинээр ашиглалтанд орсон орон сууцны үнэ ханш хэд байгаа бол гэж та гайхаж байна уу?
        Тэгвэл энэ бүх асуудлыг нэг дор цогцоор шийдэх боломжийг “Барилга экспо-2014” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг танд олгож байна. “Ногоон барилга бидний ирээдүй” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнгийн 2-р хэсэг “Орон сууц, Хаус дизайны үзэсгэлэн” тун удахгүй буюу 5-р сарын 02-оос 04-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох юм.
       Байшин барилгад ашигласан бүхий л материал нь хүний бие, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүний амьдрах ая тухтай байдлыг бүрэн хангасан ус, эрчим хүчний хэмнэлтэй барилгыг дэлхий нийтэд “Ногоон барилга” гэдэг.  Дэлхий нийтийн энэ чиг хандлагыг соргогоор хүлээн авч, хэрэгжүүлж буй “Барилга экспо 2014” үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын 200 гаруй компани оролцож байгаа юм.
        “Орон сууц, Хаус дизайны үзэсгэлэн”-д нийслэл хотод захиалга авч байгаа 60 гаруй хотхон хорооллууд оролцож, үнэ ханшаа хямдруулж, 8 хувийн зээлд хамрагдах боломжоор хангахаа амлаад байна. Тухайлбал “Орчлон” констракшн СХД-ийн 21-р хороонд барьж байгаа орон сууцныхаа хорооллын үнийг 1сая 745 мянган төгрөг болгож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр захиалга өгвөл дахин 200 мянгаар хямдруулах юм. “Бэрэн” груп СБД-ийн  11-р хороонд баригдаж байгаа “Хангай” хотхоны 21-41 м2 бүхий  1-2 өрөө байрандаа 36-70 сая төгрөгийн багцын үнийг санал болгох бол “Эс Девелопмент” ХХК үзэсгэлэнд зориулж 500 мянган төгрөгийн ваучер гаргахаар төлөвлөжээ. Энэ мэт орон сууцны бусад хотхон хорооллууд өөрсдийн нөхцөл байдалд тохируулан тодорхой хувийн хөнгөлөлтийг зарлах ба шинээр баригдаж байгаа орон сууцныхаа анхны захиалагч нарыг урамшуулахаа мэдэгдсэн юм. 
       Хувийн хаустай болох хүсэлтэй болон хаус барьж байгаа хүмүүст хандсан зөвлөгөө үйлчилгээ өгөх амины орон сууцны компаниуд ч “Орон сууц, Хаус дизайны үзэсгэлэн”-д оролцож шинэ загварын хаус болоод дотоод заслын талаар танилцуулна.
         “Барилга экспо-2014” олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн  БХБЯ, НЗДТГ, НГХХГ, БХҮНТ зэрэг төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Та мянга сонсохоор нэг үз
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button