“Барилгын цонх, хаалганы дэвшилтэт техник, технологи, инноваци” уулзалт боллоо

“Барилгын цонх, хаалганы дэвшилтэт техник, технологи, инноваци” уулзалт боллоо

“Барилгын цонх, хаалганы дэвшилтэт техник, технологи, инноваци” сэдэвт уулзалт өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. 

Уг уулзалтаар цонх, хаалганы үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт техник технологи, бараа материал, инновацийн талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хүргэж, техник технологийн шинэчлэлд суурилан цонх, хаалганы чанарыг сайжруулах боломжуудын талаар харилцан мэдээлэл солилцсон байна. 

Уулзалтад Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын мэргэшсэн инженерүүдийн холбоо тэргүүтэй салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Оролцогчид энэ үеэр барилга угсралт, зураг төслийн компаниуд, барилгын цонх, хаалга үйлдвэрлэгчид, барилгын цонх, хаалганы үйлдвэрлэлд шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлж буй үйлдвэрлэгчдийн бизнесийг төрөөс дэмжих, тэр дундаа томоохон хөтөлбөрүүдийг эхлүүлэхдээ салбарын нэгдсэн бодлогыг баримтлах ёстой талаар ярьсан юм. Жишээлбэл, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхдээ барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн суурийг тавих ёстой байсныг хэлж байв. 

Т.Бэх
Эх сурвалж www.time.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE & SHARE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд brigad.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99524041 утсаар хүлээн авна.
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button