Notice: Undefined index: d in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 6
Зураг Гишүүд Зөвлөгөө Гүйцэтгэл Захидал үлдээх
Бригадын оруулсан зурагт манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Notice: Undefined variable: gall in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 103

Warning: mysql_num_rows() expects parameter 1 to be resource, null given in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 103
Энэ бригад зураг оруулаагүй байна.
Энэ бригад гишүүдийн мэдээлэл оруулаагүй байна.
Өргийн ажлын үндсэн ойлголтБуцах
Өргийн ажлын үндсэн ойлголт

Өрөг гэдэг нь байгалийн болон хиймэл чулуун материалыг хооронд нь зуурмагаар гагнан нэгэн цул биет болгон барилгын бүтээц эдлэл болгон өрөхийг хэлнэ. Өргийн ажлын үр дүнд  суурь, хана, багана, ялуу, арк зэрэг бүтээцүүд бий болдог. Тоосгон өргийг өрөхөд 2 тоосгоны хоорондох зай буюу хэвтээ босоо анг  (шов) зуурмагаар холбож гагнана. Тоосгон ханыг даацын ба даацын бус гэж ангилна. Даацын хана гэж 38см, 51см, 64см зузаантай тоосгон хана, даацын бус хана гэж  12см, 25см зузаантай ханыг хэлнэ. Өргийн ажлыг зориулалтаас хамааруулж үндсэн гурван системээр өрдөг. Үүнд: Гинжин үет буюу 1 үет, олон үет буюу  6 үет, гурван үет системүүд байна. Жишээ нь: гурван үет системээр багана, дөр хана өрөх гэх мэт.

Өрөг эхлэхийн өмнө  барилгын эргэн тойронд бүрэн тэгшилгээ хийгдэж,  тэгшилгээ нь газрын төвшингээс дээш 15 см –аас багагүй байх ба түүн дээгүүр ус тусгаарлагчийг / цемент:элс = 1:3 / зуурмагаар 2см зузаан хийж 12-24 цаг эгшээсэн байна. Хэрэв хөрс нь нойтон ус чийгтэй бол ус тусгаарлагчийг хар тос /битум/, хар цаас хийх ба ер нь суурийн гадна талаар усны хамгаалалт хийж өгөхийг мартаж болохгүй.

Тэр хоорондох хэвтээ босоо зайг зуурмагаар гагнаас хийж өгснийг өргийн ан гэнэ. Ан нь Хэвтээ, босоо гэсэн 2 янз байх бөгөөд хэвтээ босоо заадасны зуурмагийн зузаан 10мм-ээс багагүй 15 мм-ээс ихгүй байна.  Барилгын ханын бат бэх нь өргийн холболтын дүрмийг сайтар биелүүлснээр зохих шаардлагандаа хүрдэг энэ нь зэргэлдээ 2 эгнээний дагуу заадас давхцахгүйгээр өрлөгийг хийнэ. Бүх хэвтээ заадсуудыг зуурмагаар дүүргэж өгнө.

Өргийн зуурмаг:  Зуурмаг нь тоосго буюу чулууны дээд доод дэвсгэрийг тэгшлэн дээрээс ирэх ачааллыг доод тоосгонд тэгш дамжуулах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр тоосгоны хэвтээ ба босоо бүх анг (хөндлөн, дагуу) зуурмагаар нягт дүүргэж, ус чийг ба агаар салхи сийгэхгүй болгоно. Өрөгт 4, 10, 25, 50, 75, 100, 150, 200 маркийн зуурмаг хэрэглэнэ. Өргийн ажилд гол төлөв холимог зуурмаг хэрэглэдэг. Холимог зуурмагт цемент (холбогч) шавар буюу шохой (налархайжуулагч) элсээр найруулж зуурна.

Өргийн зуурмагийн задаргаа м3
Зуурмагийн төрөл
Марк
Цемент М-400 /тн/
Шохой /тн/
Уулын   элс /м3/
Ус /м3/
Шохойн зуурмаг
10
0.096
0.13
1.14
0.69
Шохой-цементэн зуурмаг
25
0.121
0.12
1.13
0.62
Шохой-цементэн зуурмаг
50
0.231
0.09
1.12
0.55
Цементэн зуурмаг
25
0.22
 
1.03
0.3
Цементэн зуурмаг
50
0.231
 
1.15
0.32
Цементэн зуурмаг
75
0.352
 
1.14
0.32
Цементэн зуурмаг
100
0.462
 
1.11
0.3
Цементэн зуурмаг
150
0.476
 
1.06
0.3
Цементэн зуурмаг
200
0.52
 
1.04
0.24
 
Тоосгон ханыг өрж байгуулахад зарцуулагдах материал /дунджаар/

 

Өргийн хийцлэлийн байдал
 
Ханын зузаан
            Зарцуулагдах материал
1м3 өрөгт
1м2 хананд
тоосгоор
см-ээр
тоосго, ш
зуурмаг м3
тоосго, ш
зуурмаг м3
Шавардлага хийгдэх хана /ердийн /
0.5
12
422
0.192
51
0.023
1
25
408
0.224
102
0.056
1.5
38
399
0.235
152
0.089
2
51
396
0.240
202
0.122
2.5
64
395
0.243
253
0.156
Дунд зэргийн нарийвчлалтай шавардлага хийгдэх тоосгон хана
1.5
38
403
0.235
182
0.105
2
51
400
0.24
233
0.138
2.5
64
399
0.243
283
0.173

Өрөг өрөх ажлын дараалал

  • Ажлын байрыг зохион байгуулах бэлтгэл ажил
  • Утас татаж  хэмжилт хийх / тэнхлэгт /
  • Тоосго тавих /тоосгыг ажлын байранд шилжүүлэн тавих/
  • Зуурмаг тараах
  • Тоосгоо өрөх
  • Тоосгыг хагалж засах /хэвтээ босоо анг засах 3-4 үе тутамд/
  • Тоосго тавилтад хэмжилт хийх үйлдлүүд давтагдаж явагдана.

Тоосгон өрөг өрөх арга барил 
Ханын өргийг хийхэд дор дурьдсан аргыг хэрэглэнэ.Үүнд:
а. Зуурмагийг нийвийгээр тэгшлэн шахаж өрөх
б. Тоосгоны ирмэгээр зуурмаг түрж  өрөх

а. Зуурмагийг нийвийгээр тэгшлэн шахаж өрөх 
Энэ аргаар өрөхөд өрөгч баруун гартаа нийвий барьж, дэвссэн зуурмагийг тэгшлэн нийвийний ирмэгээр хусан түрж , урьд өрсөн тоосгоны босоо гадаргад ан болгож, зүүн гараар тоосгыг  өрж тавина. Ангаар  гадагшаа илүү гарсан зуурмагийг нийвийгээр хусан авч өрөгт хэрэглэнэ.. Өрөг  хийхэд өрөгчийн баруун нийвий, зүүн гараар тоосго байрлуулна. Энэ аргыг хэрэглэхэд өрөг нь бат бөх цэвэр болох бөгөөд өрөгчийг олон ажилбар  хийхэд хүргэнэ.

б. Тоосгоны ирмэгээр зуурмаг түрж  өрөх
Өрөгч тоосгыг зүүн гараар авч тоосгоны ирмэгээр зуурмаг тэгшлэн урьд өрсөн тоосгонд шахаж байрлуулна. Илүү гарсан зуурмагийг нийвийгээр хусаж авна. Энэ аргыг хэрэглэхэд зуурмагийн хөдөлгөөнт  чанар нь конусын живэлтээр   8-9 см байна. Хэтэрхий шингэн зуурмаг хэрэглэвэл өргийн заадасаар шахагдан гарч зуурмагийн хорогдол их гарч гадна ханыг бохирдуулна. Ханын өргийн гадна ба  дотор эгнээний дундхыг тоосгоор дүүргэхэд зуурмагийг тэгшлэн хоёр гараар нэгэн зэрэг хоёр тоосгыг зуурмагт шахаж тэгшлэн суулгана.


Оруулсан: 2013/11/11 20:05 Зассан: 2013/11/11 20:05
Захиалагч талын сэтгэл ханамж болон баталгаат гэрээг шалгасны үндсэн дээр гүйцэтгэсэн ажлуудыг менежер оруулдаг болно.
Баталгаажсан гүйцэтгэлийн нийт дүн: 0 ₮

Бригадын даргад захиа үлдээх
Таны нэр

Таны утасны дугаар

Захидалын тайлбар




Notice: Undefined index: d in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 423

Notice: Undefined variable: type in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 425
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button