Notice: Undefined index: d in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 6
Зураг Гишүүд Зөвлөгөө Гүйцэтгэл Захидал үлдээх
Бригадын оруулсан зурагт манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Notice: Undefined variable: gall in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 103

Warning: mysql_num_rows() expects parameter 1 to be resource, null given in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 103
Энэ бригад зураг оруулаагүй байна.
Энэ бригад гишүүдийн мэдээлэл оруулаагүй байна.
Будгийн ажлын заавруудБуцах
Будгийн ажлын зааврууд
Будгийн хальс хуурах явдал будгийн найрлага хэт өтгөсөн, нэг дор олон дахин давхарлаж будсан, найрлагад орсон цавуу хэт ихэдсэн, өмнө будсан будгийн үе зузаан буюу шаваас сул байсан зэргээс шалтгаална. Будаг зузаарсан газрыг усаар сайтар угааж, багсаар тэгшлэн арчих журмаар засаж болно. Хэрэв арчилт үр дүнгүй байвал будгийг цэвэрлэн, гадаргууг жигдэлж дэвсгэр тавьж будна.
----   Өмнөх будаг гэрэлтэх явдал будгийн найрлагаас өнгө дэвсгэр зөрүү эсвэл, далдлах чанар багатай будаг хэрэглэснээс болдог юм. Ийм согогийг дахин будаж засах нь зүйтэй. Хэрэв энэ нэмэргүй байвал будгийн өнгөнд дүйсэн өнгөтэй дэвсгэр будгаар дахин дэвсгэрлэж будна.
Зэвний толбо шавардлагаар ус удаан хугацаагаар нэвчиж урссан эсвэл давирхайлаг бодис шавардлагаар нэвчиж гарсан зэргээс үүснэ. Юуны өмнө зэвний толбо үүсэж буй шалтгааныг олж арилгах хэрэгтэй. Дараа нь зэвтсэн шавардлагыг ховхолж, шинээр шавна.
Мөн хуучин будгийг цэвэрлэх гадаргууг 3%-ийн давсны хүчлийн бүлээн уусмалаар угааж хатаагаад, тосон будаг буюу спиртийн доллого түрхэж, дэвсгэр тавиад будаж болох юм.
Шавардлагад тосны толбо амьтны буюу эрдсийн үл хатах тосноос үүснэ. Засах арга нь зөвхөн тосдож, толбо суусан шавардлагыг ховхлон сайтар хатаагаад, хуучин шинэ шавардлагын заагийг тосон будгаар будаж, дэвсгэр тавиад будна.
Хужиртах явдал гадаргуугаас уусамтгай давс ялгаран гарч, будаг буюу шавардлагад цагаан талст хуримтлах байдлаар үүснэ. Хужиртлыг арилгахын тулд сайтар хатааж, ган сойзоор гадаргууг цэвэрлэн, шавардлагыг жигдэлж хатаах ба зассан хэсгийг тосон будгаар будаж, шаваас дэвсгэр тавин, цавуун будгаар будна.
----- Халцралт нь дэвсгэр тавихгүй гадаргууг будах, хуучин наалдас дээгүүр будсан хэврэг дэвсгэр тавьсан будгийг сайн тарааж нялзаагаагүй зэргээс үүснэ.
Согогийг арилгахын тулд хуучин наалдсаныг усаар сайтар угаах ба эсвэл гадаргууг хусаж цэвэрлэн, жигдлээд дэвсгэр тавьж дахин будна. Судалтах явдал будгийн найрлагад хуурай пигмент нэмсэн будгийн найрлагад хуурай пигмент нэмсэн будгийн найрлагыг хангалтгүй хутгасан будгийн багсыг жигд бус дарж халтартуулан будсан зэргээс үүсэж болно.
Арилгах гол арга нь сайтар угааж, будаг шүршүүрийн тусламжтай шингэн будгаар будна.
Судал нь гадаргууд дэвсгэр хангалтгүй тавьсан, ялангуяа ан цавыг ярж гөлтгөнө зуурмагаар шавсан хэсэгт, эсвэл ан цавыг дутмаг шүүрдсэнээс үүснэ. Засахын тулд угаах буюу будгийн үеийг бүрэн цэвэрлэж, гадаргууд нэг удаа ав цавд хоёр удаа сайтар дэвсгэр тавьж будна.
Дутуу илүүрдсэн заадсыг засаж илүүрдээд, дэвсгэр тавьж будах хэрэгтэй. Хуниас нь хэт өтгөн эсвэл хэт шингэн будаг хэрэглэснээс үүснэ. Будгийн найрлагыг ердийн зууралттай болтол нь шингэлэх хэрэгтэй.
Будгийн барзгар цоохордолт ба жижиг бэржийлт нь илүүдэлтийг том ширхэгтэй элсээр хийх дэвсгэр ба будгийн найрлагыг шүүн хэрэглээгүй зэргээс үүсэж болох юм. Гадаргууг засахын тулд угааж илүүрдээд, дэвсгэр тавьж шүүсэн будгаар будна. Цацдас урсалт алаг цоог цацдас нь шүрших хошууны шүүрэн нүх элэгдэж томорсноос үүснэ.
Урсалт нь будгийн найрлага шингэдсэн, түүнийг нэг дор зузаан түрхэснээс шалтгаална. Багс өнхрүүлэг буюу шүрших уургыг буруу барьж ажиллавал, алаг цоог үүснэ. Гологдлыг арилгахдаа гадаргууг усаар угааж, дэвсгэр тавиад болно.
Гантиг шиг шаравтар толбо бол цавуу нь ихэдсэн будаг хэрэглэснээс үүснэ. Засахын тулд будгийг угааж дэвсгэр тавиад, цавууны тохирсон найрлагатай будгаар будна.
Зааг үүсдэг шалтгаан нь багс, өнхрүүлэг, будгийн шүршүүрийг буруу ашигласан буюу хэврэг дэвсгэр дээгүүр будсанаас болно.
Будгийн өнгө хувиралт нь шүлт, гэрэл, хүхэрлэг хий, хүхэр устөрөгч зэрэг тэсвэр муутай пигмент хэрэглэснээс шалтгаална. Үүнийг засахдаа түрхсэн будгийг угааж, гадаргууд дэвсгэр тавиад, дэвсгэр сайтай пигмент бүхий будгаар будна.
Жигд биш будагтай хүрээ нь бийрийг жигд бус дарах буюу хэт өтгөн будаг хэрэглэснээс шалтгаална. Хүрээг дахин татаж засна. Будсан гадаргуу жигд бус хатдаг нэг төрлийн бус аагтай дэвсгэрийн найрлага хэрэглэсэн орчны агаарын хэм нь хэлбэлзэлтэй байснаас болно. Агаарын хэмийг хэлбэлзүүлэх нэвт салхилалтын шалтгааныг магадлаж, арилгах дэвсгэр давхаргыг зөв бэлтгэхэд анхаарах хэрэгтэй.

Оруулсан: 2013/09/07 20:27 Зассан: 2013/09/07 20:27
Захиалагч талын сэтгэл ханамж болон баталгаат гэрээг шалгасны үндсэн дээр гүйцэтгэсэн ажлуудыг менежер оруулдаг болно.
Баталгаажсан гүйцэтгэлийн нийт дүн: 0 ₮

Бригадын даргад захиа үлдээх
Таны нэр

Таны утасны дугаар

Захидалын тайлбар




Notice: Undefined index: d in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 423

Notice: Undefined variable: type in /home/brigadmn/public_html/brigad.mn/com/brigad/brigad_detial.php on line 425
Их уншсан мэдээлэл

twittero button


Yahoo button

face book like button